
Sostieni il Podcast
Contatti
Info
Сэтгэл судлаач Зүчи (MSc), Чиро (BA) нартай хамт энэхүү подкастаар дамжуулан та уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшралт, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй гээд олон судлагдахууны тухай мэдлэгээ тэлээрэй.

Sostieni il Podcast
Episodi & Post
Episodi
Post
19 GIU 2025 · Бидний өдөр тутмаа сонссоор дөжирсөн байх эрсдэлтэй ойлголтын нэг нь стресс. Ихэнх хүн энэ үгийг магадгүй өдөр тутмаа ашигладаг. Гэхдээ илүү нарийндаа, бүр цаашлаад стрессийн механизм, физиологи үндэс, бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд учруулах хор уршиг, дам нөлөө, стрессийг бууруулах хялбар боловч үр дүнтэй аргуудыг хэр сайн мэдэх бол? Энэхүү дугаараас та стрессийн тухай мэдэх ёстой бүхнээ мэдэж аваарай.
8 GIU 2025 · Ядуурлын учир шалтгаан, хор нөлөөг тайлбарлахдаа бид эдийн засаг, улс төрийн өнцгөөс тайлбарлаж орлогын түвшин доогуур иргэдийг арчаагүй, халамж хүлээсэн, залхуу хэмээн шүүмжлэх нь нэмэгджээ. Харин сэтгэл зүйн шинжлэх ухааны өнцгөөс энэ нь залхуу, арчаагүйн тухай асуудал биш, харин илүүтэй стресс, архаг стресс болон түүнээс улбаалан үүсэх сэтгэл зүйн тулгамдсан асуудлаар ядуурлын ихээхэн хувийг нь тайлбарлах боломжтой. Сэтгэл зүйн онцлог нөхцөл байдлууд хэрхэн ядуурлын суурь шалтгаан болох боломжтойг та энэхүү дугаараас сонсоорой.
28 MAG 2025 · Өнөөдрийн нийгмийн шударга бус, хүнийг ядууралд хүргэх систем нь олон мянган иргэнийг амьд үлдэхийн тулд богино хугацааны ашиг л бодсон сонголт хийхэд хүргэж байна. Энэ нь эдгээр хүмүүсийн буруу биш гэдгийг үргэлж санах хэрэгтэй, харин энэ бол зориуд бий болгосон анхдагч хэрэгцээгээр нь тоглох, айдас дээр тогтсон тогтолцооны үр дүн юм.
Бид хэн нэгнийг мөнгө авч жагссанд буруутгах биш, тэднийг тийм байдалд хүргэсэн эрх баригчдыг шүүмжилж, энэхүү гэмтсэн системийг өөрчлөх ёстой. Ирээдүйгээ боддог, ёс зүйтэй, тэгш боломжтой нийгэм байгуулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг иржээ.
#ОгцрохАмархан
4 MAG 2025 · Resilience буюу сэтгэлийн хат нь амьдралын бэрхшээлээс үүдэлтэй. Таван хүн тутмын дөрөв нь амьдралд тулгарах ямарваа асуудлыг амжилттай даван туулдаг бөгөөд ингэхдээ сэтгэлийн хатыг өөртөө суулгасаар байдаг. Гэлээ ч хүн бүрт сэтгэлийн хат ялгаатай бөгөөд бид амьдралд тулгарах асуудлыг хүлээхгүйгээр сэтгэлийн хатыг хөгжүүлж хүнд цаг үеийг амжилттай даван туулах магадлалаа нэмэгдүүлэх боломжтой юм. Сэтгэлийн хатын тухай илүү дэлгэрэнгүйг та энэхүү дугаараас сонсоорой.
12 APR 2025 · СИИ Сургалтын багш А.Ариунзаяа-тай "Өсвөр нас" цувралын тухай ярилцлаа. Нийгэм-сэтгэл хөдлөлийн чадвар, сургуулийн уур амьсгал, соёл, эцэг эх байхад суралцах, 21-р зууны боловсролын чиг хандлагын тухай энэхүү ярианд мөн хөндлөө.
27 MAR 2025 · Post Traumatic Stress Disorder (PTSD) ба энгийн Траума хоорондын ялгааг ярилцлаа.
28 FEB 2025 · Энэхүү дугаарт Польшийн Шинжлэх Ухааны Академийн Философи, Танин Мэдэхүйн хүрээлэнгийн судлаач Wocjiech Mamak-тай шашин, улс төргүй ёс зүйн үзэл, ёс зүйг заах, хэмжих боломжийн тухай ярилцлаа.
25 FEB 2025 · Энэхүү дугаарт Mongolian International University (MIU)-ын Нийгмийн ухааны сургуулийн захирал, Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Dr. Jennifer Wolverton оролцож 40 гаруй жилийн гэр бүлийн амьдрал, мөн төдий хэмжээний сэтгэл зүйн зөвлөгөөний туршлагаасаа анхны болзоонд юуг анхаархаас эхлээд аз жаргалтай гэр бүл бүтээхэд юу чухал вэ тухай бидний асуултанд хариуллаа.
4 FEB 2025
21 OTT 2024
Unisciti al Supporters Club di "Podlogy Podcast"
Inizia a supportare questo podcast e entra a far parte della sua community.
Сэтгэл судлаач Зүчи (MSc), Чиро (BA) нартай хамт энэхүү подкастаар дамжуулан та уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшралт, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй гээд олон судлагдахууны тухай мэдлэгээ тэлээрэй.
Informazioni
Autore | Podlogy Podcast |
Organizzazione | Podlogy Podcast |
Categorie | Salute mentale , Salute e benessere , Scienze sociali |
Sito | podlogy.medium.com |
podlogypodcast@gmail.com |
Copyright 2025 - Spreaker Inc. an iHeartMedia Company